Дуучдын сонин хачин

Шинэ клип: Хайрт минь чи дуугаа дуулаач


МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл "Хайрт минь чи дуугаа дуулаач" дууг дахин дуулсан байна. Тодруулбал, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан байна. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болсон бөгөөд уг уран бүтээлийг гэгээн хайртай учирсан хосуудад зориулжээ.
SKIN Entertainment-ийн дүрсжүүлж, Э.Эрболдын  хөгжмийн найруулгаар МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуулсан  "ХАЙРТ МИНЬ ЧИ ДУУГАА ДУУЛААЧ" дууны шинэчилсэн хувилбарыг хүлээн авна уу. 

Э.Төрмандах Өсөхөө хүүтэй хамтран "Аархал" дуугаа шинэчлэн дуулжээ /Бичлэг/


Дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран уран бүтээл туурвихаар болж, Увс аймгийн Тэс сумаас хүүг Улаанбаатар хотод урьж авчирсан байна.

Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлалаа. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх гэнэ. Мөн бяцхан хүүтэй хамтран "Аархал" дуугаа дахин дүрсжүүлэн дуулжээ.

Дуучин Э.Чулуунчимэг "Зүгээр л инээмсэглэ"


УИХ-ын гишүүн С.Жавхлан утааны эсрэг дуу бүтээжээ


УИХ-ын гишүүн С.Жавхлан агаарын бохирдлыг шүүмжилсэн "Ээ халаг" нэртэй дууны үг бичжээ. Түүний шүлгэнд Б.Магсаржав ая хийн, дуучин Ж.Энхбаяр дуулсан байна.
С.Жавхлан УИХ-ын гишүүн болсноосоо хойш "Монгол мандана" нэртэй дууны үг бичсэн бөгөөд тус дууг хамаатан садан нь дуулж, клипжүүлсэн билээ. Ямартай ч тэрээр өөрөө дуулахгүй ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байна.

Дуучин Д.Батцэцэг "Үртэй хүн жаргалтай" дууг амилуулан дууллаа


     Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн олон гайхалтай уран бүтээлүүд бий. Тэдний нэг МУСТА Л.Оюунчимэг агсны амилуулан дуулсан "Үртэй хүн жаргалтай" дуу нь одоо ч бидний сэтгэлд тодхон үлджээ.
    Тэгвэл энэхүү гайхалтай дууг нийтийн дууны шинэ үеийн төлөөлөл болох дуучин Д.Батцэцэг амилуулан дуулсан байна. Дууны аяыг Л.Батаа зохиож, үгийг Ж.Цогт бичжээ. Ингээд уншигчиддаа Монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн гайхалтай нэгэн уран бүтээлийг дуучин Д.Батцэцэгийн дуулснаар хүргэж байна. 

No comments:

Post a Comment

Дуучдын сонин хачин

Шинэ клип: Хайрт минь чи дуугаа дуулаач МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл ...